SPICY-г (spicy.mn) ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрч байна.
1. Үйлчилгээ үзүүлэгч
2. Үйлчилгээ
SPICY нь монгол хадмалтай, насанд хүрэгчдэд зориулсан киног онлайнаар үзэх боломж олгоно. Үйлчилгээг зөвхөн 18 нас хүрсэн хүн ашиглана. Кино бүрийн эхний хэдэн анги үнэгүй. Үлдсэн ангиудыг төлбөртэйгээр үзнэ.
3. Үнэ ба төлбөр
- Зөөлөн, Халуун кино (4,900₮): тухайн киноны бүх анги төлсөн цагаас хойш 72 цаг нээлттэй.
- Гал кино (6,900₮): тухайн киноны бүх анги төлсөн цагаас хойш 72 цаг нээлттэй. Гал кино HOT багцад орохгүй.
- HOT багц (15,900₮): төлсөн цагаас хойш 30 хоног Зөөлөн, Халуун кинонууд нээлттэй. Автоматаар сунгагдахгүй.
- Үнэ төгрөгөөр.
- Төлбөрийг QPay-ээр (банкны апп, QR код) хийнэ.
4. Үйлчилгээ хүргэх нөхцөл
- SPICY нь дижитал үйлчилгээ. Биет бараа хүргэхгүй, хүргэлтийн төлбөргүй.
- Төлбөр баталгаажмагц эрх таны бүртгэлд (утасны дугаар эсвэл имэйл) шууд нээгдэнэ. Ихэнхдээ хэдхэн секунд зарцуулна.
- Киног spicy.mn сайтаар үзнэ. Интернэт холболт шаардлагатай.
- Эрхийн дуусах хугацаа таны бүртгэл дээр харагдана.
- Төлсөн ч 15 минутын дотор эрх нээгдээгүй бол help@spicy.mn хаягаар утасны дугаар эсвэл имэйл, төлсөн цаг, дүнгээ бичнэ үү. Бид 24 цагийн дотор шийдвэрлэнэ.
5. Буцаалтын нөхцөл
5.1. Дараах тохиолдолд төлсөн дүнг бүтэн буцаана:
- а) нэг зүйлийг давхар төлсөн;
- б) төлбөр хийгдсэн ч манай талын алдаанаас 24 цагийн дотор эрх нээгдээгүй;
- в) манай талын алдаанаас төлсөн киногоо үзэх боломжгүй болсон, бид засч чадаагүй.
5.2. Манай талын алдаанаас хэсэг хугацаагаар үзэж чадаагүй бол тэр хугацаагаар эрхийг сунгана.
5.3. Эрх нээгдсэн, үзэж эхэлсэн дижитал агуулгын төлбөрийг сэтгэл ханамжгүй, бодол өөрчлөгдсөн гэх мэт шалтгаанаар буцаахгүй.
5.4. Буцаалтын хүсэлтийг төлсөн өдрөөс хойш 7 хоногийн дотор help@spicy.mn хаягаар илгээнэ. Хүсэлтэд утасны дугаар эсвэл имэйл, төлсөн огноо, дүн, шалтгаанаа бичнэ.
5.5. Бид хүсэлтийг 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Буцаах бол төлбөр төлсөн данс руу нь буцаан шилжүүлнэ. Буцаасан дүнгээр авсан эрх хаагдана.
5.6. 7-р хэсэгт заасан зөрчлийн улмаас хаагдсан бүртгэлд буцаалт хийхгүй.
6. Хэрэглэгчийн үүрэг
- 18 нас хүрээгүй хүнд үзүүлэхгүй, бүртгэлээ ашиглуулахгүй.
- Бүртгэлээ бусадтай хуваалцахгүй.
- Видеог татаж авах, бичиж авах, дахин түгээхийг хориглоно (7-р хэсэг).
- Үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглахгүй.
Эдгээрийг зөрчсөн бүртгэлийг бид түр болон бүрмөсөн хаах эрхтэй.
7. Контентын хамгаалалт
7.1. SPICY дээрх кинонуудын монгол орчуулга, хадмал нь SPICY-ийн өмч бөгөөд зөвхөн таны хувийн үзэлтэд зориулагдсан.
7.2. Дараах үйлдлийг хориглоно:
- а) киног дэлгэцийн бичлэг, татаж авах программ болон бусад аргаар хуулбарлах;
- б) хуулбарыг бусад вэбсайт, сошиал сүлжээ, групп, мессежээр түгээх, худалдах, түрээслэх;
- в) бүртгэлээ бусдад ашиглуулах, худалдах.
7.3. 7.2-т заасан үйлдэл тогтоогдвол SPICY дараах арга хэмжээ авна:
- а) хэрэглэгчийн бүртгэлийг төлсөн төлбөрийг буцаан олгохгүйгээр хаах;
- б) SPICY-д учруулсан хохирлыг, түүний дотор бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэхээр шаардах;
- в) SPICY-ийн контентыг зөвшөөрөлгүй ашиглаж олсон ашиг, орлогыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн буцаан гаргуулахаар шаардах;
- г) эдгээр шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хангуулах, мөн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хууль сахиулах байгууллагад мэдээлж, нотлох баримт, бүртгэлийн мэдээллийг (утасны дугаар эсвэл имэйл, худалдан авалт, үзэлтийн түүх) хүргүүлэх.
7.4. Энэхүү нөхцөлийг зөвшөөрснөөр та 7.3-т заасан арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.
8. Хувийн мэдээлэл
Хувийн мэдээллийг Нууцлалын бодлогын (spicy.mn/privacy) дагуу боловсруулна.
9. Өөрчлөлт
Нөхцөл, үнэ өөрчлөгдвөл энэ хуудсанд мэдэгдэнэ. Аль хэдийн төлсөн эрхэд өөрчлөлт нөлөөлөхгүй.
10. Холбоо барих