Зөвхөн насанд хүрэгчдэд

Энд насанд хүрэгчдэд зориулсан кино байна.

Гарах
Нүүр

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 29

SPICY (цаашид “бид”) нь монгол хадмалтай, насанд хүрэгчдэд зориулсан кино үзэх үйлчилгээ юм. Энэхүү бодлого нь бид таны ямар мэдээллийг цуглуулж, юунд ашиглаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

  • Бүртгэл: таны утасны дугаар эсвэл имэйл хаяг, PIN код (шифрлэгдсэн хэлбэрээр).
  • Худалдан авалт: аль кино эсвэл багц авсан, дүн, огноо, төлбөрийн төлөв. Банкны мэдээллийг бид хадгалахгүй; төлбөрийг QPay болон банкууд боловсруулна.
  • Үзэлтийн мэдээлэл: хаана хүртэл үзсэн, хадгалсан кинонууд, төлбөртэй ангийг хэзээ нээсэн.
  • Нөхцөл зөвшөөрсөн тэмдэглэл: аль хувилбарыг, хэзээ, ямар төхөөрөмж, IP хаягаас зөвшөөрсөн.
  • Техникийн мэдээлэл: төхөөрөмж, хөтчийн төрөл, IP хаяг, күүки, зарын үр дүнг хэмжих хэрэгсэл.

2. Мэдээллийг юунд ашигладаг вэ

  • Таныг нэвтрүүлж, худалдан авсан кино болон HOT багцын эрхийг тань хадгалах, өөр төхөөрөмж дээр сэргээх.
  • PIN кодоо мартсан үед баталгаажуулах код илгээх (утас бол SMS, имэйл бол имэйл). Бид өөр зорилгоор SMS илгээхгүй.
  • Төлбөр баталгаажуулах.
  • Үйлчилгээг сайжруулах, зар сурталчилгааны үр дүнг хэмжих.
  • Контентыг зөвшөөрөлгүй хуулбарласан, түгээсэн бүртгэлийг тогтоож, Үйлчилгээний нөхцөл-ийн 7-р хэсгийн дагуу арга хэмжээ авах.

Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй.

3. Мэдээлэл хэнтэй хуваалцагддаг вэ

Үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай хэмжээнд дараах үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл боловсруулна:

  • Өгөгдөл хадгалах, сервер
  • Видео хадгалалт, дамжуулалт
  • Төлбөрийн үйлчилгээ (QPay, банкууд)
  • Баталгаажуулах код илгээх (SMS, имэйл)
  • Зар сурталчилгааны үр дүнг хэмжих

Хуулийн дагуу эрх бүхий байгууллага албан ёсоор шаардсан тохиолдолд, мөн контентыг хууль бусаар түгээсэн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох бүртгэлийн мэдээллийг хууль сахиулах байгууллага, шүүхэд гаргаж өгнө.

4. Хадгалах хугацаа

Бүртгэлийн мэдээллийг та бүртгэлээ устгах хүртэл хадгална. Худалдан авалтын бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд хадгална. Бүртгэл устгасны дараа бусад мэдээллийг 30 хоногийн дотор устгана.

5. Таны эрх

Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах, зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Хүсэлтээ help@spicy.mn хаягаар илгээнэ үү.

6. Мэдээлэл устгуулах

Бүртгэл болон мэдээллээ устгуулах заавар: spicy.mn/data-deletion

7. Насны хязгаар

Үйлчилгээг зөвхөн 18 нас хүрсэн хүмүүст зориулсан.

8. Өөрчлөлт

Энэ бодлогыг шинэчлэх тохиолдолд энэ хуудсанд нийтэлж, шинэчилсэн огноог өөрчилнө.

9. Холбоо барих

Асуулт, хүсэлтээ help@spicy.mn хаягаар илгээнэ үү.